Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

CU конвиниенс дэлгүүр 2025 оны Retail Asia Awards-аас “Convenience store of the year - Mongolia” шагнал хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 5
Сурталчилгаа

CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрх эзэмшигч Премиум Нэксус ХК нь Монголын орчин үеийн жижиглэн худалдааны салбарт шинэчлэл авчирч, хэрэглэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэн урт хугацаанд нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Премиум Нэксус компани нь Монголын зах зээлд конвиниенс дэлгүүрийн бизнесийг анхлан нэвтрүүлж, нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтэц, хүнс үйлдвэрлэл, технологийн чиглэлд стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар амжилттай экосистемийг бүтээн байгуулсны үр дүнд Retail Asia Awards 2025-аас "Convenience store of the year - Mongolia" шагналыг хүртлээ.

зураг
 

Премиум Нэксус компани нь 2018 онд Өмнөд Солонгосын Би Жи Эф Ритэйл компаниас CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрхийг хүлээн авч, CU брэндийн Монгол дахь үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд орон даяар 480 гаруй салбар дэлгүүртэй, Монгол улсын жижиглэн худалдааны хамгийн том компани болон өргөжиж, шинээр бий болгосон ажлын байр, ажиллагсдын тоогоор салбартаа төдийгүй Монголын топ компаниудын дунд тэргүүлж байна.

зураг
 

Премиум Нэксус компанийн 2021-2024 оны орлогын жилийн дундаж өсөлт нь 75%-тай байгаа нь гайхалтай амжилт юм. Энэхүү өсөлтийн үр дүнд 3,500 гаруй ажлын байр шинээр бий болсон бөгөөд эдгээрийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Өнөөдөр CU конвиниенс дэлгүүр нь зөвхөн жижиглэн худалдаа эрхлээд зогсохгүй, хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Хэрэглэгчдэд хамгийн ойр, тэдний тогтмол зочилдог газруудын нэг бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 5.7%-д буюу өдөр бүр 200,000 гаруй хүнд үйлчилгээ үзүүлж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.