Ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугыг агнасан хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт орших “Устай Шаамар, Хадан хошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын бүсээс ховор амьтны жагсаалтад багтсан хоёр халиун бугыг хууль бусаар агнасан талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалаар иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулалттай.
Иймд байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
