Нийслэлийн МАН-ын VIII хурал өндөрлөв
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны VIII хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн талаар танилцуулж, орон гараад байсан нийслэлийн намын хорооны тэргүүлэгчийг нөхөн сонгосон байна.
Тодруулбал, нийслэлийн намын хорооны тэргүүлэгч Н.Учрал намын даргаар сонгогдсон тул түүний оронд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан М.Говьсайханыг сонгожээ.
Харин намын хорооны дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
