ФОТО: Нийслэлийн МАН-ын хорооны хурал үргэлжилж байна
Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн ирц бүрэн байгааг гишүүд хэлж байлаа. Хурлын үеэр хэлэлцэх зарим асуудлын талаар гишүүд дараах мэдээллийг өгсөн юм.
Хотын дарга Х.Нямбаатар: Нэг жил зургаан сарын хугацаанд Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байгаа эсэх, НЗД-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийн явцын талаар миний бие тайлан илтгэл тавина.
Надтай өрсөлдөх хүмүүс нэр дэвшье, даргыг чөлөөлье гэх санал орж ирвэл нээлттэй хэлэлцэнэ. Би өчигдөр ч сошиал хуудсандаа бичсэн. Цаашид ажлаа үргэлжлүүлнэ.
Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва: Би хотод олон жил ажилласан. Буг болтлоо байна гэдэг шиг хотод олон жил байсан хүнийхээ хувьд "Хотын эдийн засаг гэдэг ойлголтыг яагаад өнгөрсөн 30 жил бараг ярьсангүй вэ" гэдэгт сэтгэл өвдөж явдаг.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Ирц хангалттай байна. Өнөөдөр намын хорооны даргыг шинээр сонгох асуудал миний толгойд ч байхгүй байна. Гэхдээ хурлын үеэр гэнэт ямар асуудал гарахыг мэдэхгүй.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
