Орос, Хятадын авто замын хилийн боомтууд хаврын баяр, ялалтын баяр, бурхан багшийн их дүйчин өдрүүдээр түр хаана

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. 

Монгол-Оросын авто замын:

  • Эрээнцав, Боршоо, Арцсуурь боомтууд  ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу 05.01, 02, Ялалтын баяр буюу 05.09,11-ний өдөр, Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана. 
  • Цагааннуур, Ханх боомтууд ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу 05.01, Ялалтын баяр буюу 05.09 өдөр, Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана.
  • Тэс, Ульхан ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу 05.01, Ялалтын баяр буюу 05.11-ний өдөр, Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана.

Монгол-Хятадын авто замын: 

  • БНХАУ-ын хууль тогтоомжид зааснаар Хөдөлмөрчдийн баяр буюу 05.01-03-ны өдөр, 
  • Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 05.31-ний өдөр түр хаана. 
зураг