ҮЙЛ ЯВДАЛ: 39 дэх удаагийн “Барилга экспо” үзэсгэлэнгийн нээлт болно

М.Батчимэг, ikon.mn
6 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Туушин зочид буудлын 5 давхарт

09:00 цагт “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2026” болно. 

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулганы хуралдаан болно. 

"Буянт-Ухаа" спорт цогцолборт

11:00 цагт 39 дэх удаагийн “Барилга экспо” үзэсгэлэнгийн нээлт болно. Энэ удаагийн экспод Хятад, Солонгос, Япон, Герман, Польш, Итали, Орос, Турк зэрэг гадаад, дотоодын 400 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаагаараа онцлогтой юм.

Даунтаун оффисын 1204 тоотод

14:00 цагт Үндэсний бөхийн тамирчин Н.Өсөхбаярын өргөдөлтэй "Монголын үндэсний үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан болно. 

“M Bank Arena” ордонд    

19:10 цагт Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн тоглолт болно.