Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын хоногуудад нутгийн зүүн хэсгээр салхитай, хуурайшилт ихтэй байгааг анхаарууллаа. 

Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

2026 оны 04-р сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

Хур тунадас: 

  • 25-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 26-нд Монгол Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар,
  • 27-нд нутгийн баруун өмнөд болон нутгийн зүүн хойд хэсгээр,
  • 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 

  • Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
  • Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.

Агаарын температур: 

  • Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн,
  • Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, 
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус,
  • бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +12...+17 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.