39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2026 оны 4 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг өнөөдөр Буянт-Ухаа ордонд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, “Барилга МН” компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд BARILGA EXPO-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар тэргүүтэй салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, үг хэллээ.

зураг
 

Салбарын сайд болон бусад зочид тус үзэсгэлэнгийн ач холбогдлыг тодотгохдоо барилгын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэхэд түлхэц өгч, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал арга хэмжээ болж байгааг онцоллоо.

зураг
 

Мөн барилгын салбарын 100 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын бүтээмж болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх, талуудын уялдаа холбоог бэхжүүлэх нь нэн чухал байгааг дурдсан юм. Үүний хүрээнд барилгын зөвшөөрөл олгох үйл явцыг бүрэн цахимжуулж, ил тод, хяналттай болгох чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Нээлтийн ёслолын дараа Сайд Э.Бат-Амгалан үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид, гаднын хөрөнгө оруулалттай орон сууцны төслүүд, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид болон ханган нийлүүлэгч, бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй биечлэн уулзан санал хүсэлтийг сонсож, салбарын асуудлаар нээлттэй яриа өрнүүллээ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Тус үзэсгэлэн яармаг нь 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улс болон БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг 20 гаруй орны 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ухаалаг шийдлүүдээ олон нийтэд танилцуулж байна.

Мөн Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд мэдээлэл хүргэнэ.

Үзэсгэлэнгийн хүрээнд бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчид, төсөл хэрэгжүүлэгчдийн дунд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх  B2B УУЛЗАЛТ-ууд болон салбарын бодлого, техник технологийн дэвшлийг хэлэлцэх МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИЛТГЭЛ СЕМИНАР-ууд гурван өдрийн турш өрнөнө.

Өнөөдөр “Төсөл хэрэгжилт & шинэчлэл”-ийн хүрээнд салбарын хууль эрх зүй, норм стандартын шинэчлэл, дэвшилтэт технологийн танилцуулга голлох сэдэв болж байгаа бол, маргааш буюу 2026.04.25-нд “Үл хөдлөх хөрөнгө ба инженерчлэлийн шийдэл”, харин үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 2026.04.26-нд иргэдэд зориулсан “Амины орон сууц ба дэд бүтцийн шийдэл”-ийн мэргэжилтнүүдийн итгэлийг хүргэхээр хөтөлбөрүүд төлөвлөгдсөн.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Үзэсгэлэн яармагийн өдрүүдэд оролцогч байгууллагууд үзэгч, хэрэглэгчдэдээ зориулан ХЯМДРАЛ, ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ зарлаж, олон төрлийн давуу боломжийг санал болгодог билээ.

Үүнд:

  • ГЛОБАЛ ПИЛЛАРС ХХК – 25% хямдрал + нэгж хайрцагтай бүтээгдэхүүнд 3 ш уутыг үнэгүй дагалдуулна
  • ТӨГС ХУРЦ СИСТЕМС – Бүх бараа бүтээгдэхүүн 19% хямдарна
  • БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ – Үзэсгэлэнгийн өдрүүдэд бэлэн төлөлтөд 20 хувийн хямдарна
  • БАРИЛГАЧИН ГРУПП – HAUS хэв хашмалын панерь, дотор заслын материал, багаж төхөөрөмждөө 10 хувийн хямдрал зарлана
  • ЖЭЙ ЖЭЙ БИ ХХК – Ус зайлуулагч, душны шугаман трап 15% хямдрал
  • MINDTECH – 100 сая ₮-с дээш худалдан авалтад худалдан авалтын гэрээний үнийн дүнгийн 15% хөнгөлөлт үзүүлнэ
  • И ЭН СИ ГРУПП ХХК – Үзэсгэлэнд ирсэн хүн бүрд 15%-ийн эрхийн бичиг бэлэглэнэ

Үзэсгэлэнгийн үеэр зарлагдсан онцгой хямдрал, урамшуулал дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.

Түүнчлэн “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа болж, салбарын шилдгүүдийг тодруулна.

Барилгын салбарын үзэсгэлэн, уулзалт, семинар, B2B арга хэмжээнүүдийг цогцоор зохион байгуулж, нэг дор нэгтгэдэг 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

БАРИЛГА МН

Хамтран зохион байгуулагч

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛЫН ЯАМ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БАРИЛГЫН ХӨЖЛИЙН ТӨВ

Ерөнхий ивээн тэтгэгч:

AGARTA RESIDENCE

Ивээн тэтгэгч

ЛАН ПОЙНТ ХХК
БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ

Дэмжигч байгууллага:

ARIGUN TOWER
ЖЭЙ ЖЭЙ БИ ХХК
ТӨГС БАЙШИН  КОНСТРАКШН ХХК
ЭН ТИ ЭМ ТОВЕР ХХК /BOGD KHAN RESIDENCE/
MINDTECH
HEBEI JIZHI RURAL VILLA  TECHNOLOGY CO., LTD

Холбогдох утас: 7711 3333, 9990 7816

Website: barilgaexpo.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.