6,500 иргэн донор болох хүсэлтээ бүртгүүлж, үнэмлэхээ авчээ

Б.Бадамгарав, IKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:33 2026/04/23

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Байнгын хорооноос уг хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 72 санал ирүүлсэн бөгөөд 14:00 цагт санал хураалт болно.

10:52 2026/04/23

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Эд эс, эрхтний донор болох хүсэлтэй иргэдийн бүртгэл ямар хэмжээнд байгаа талаар болон иргэдэд танин мэдүүлэх кампанит ажлын талаар тодрууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Одоогоор 6,500 иргэн донор болох хүсэлтээ илэрхийлж, үнэмлэхээ авсан. Амьд сэрүүндээ өөрөө донор болох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд гэр бүлийнх нь гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь гурван гишүүнээс бичгээр зөвшөөрөл авна" хэмээв.

Донор ба хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн эд эсийн нийцэл, өвчтөний биеийн байдал зэрэг олон үзүүлэлтээр оноогоор үнэлэн өвчтөнд эд эс, эрхтнийг шилжүүлэн суулгадаг байна. Харамсалтай нь хүлээлгийн жагсаалтад буй иргэдийн 50 орчим хувь нь донор хүлээх хугацаандаа хорвоог орхидог гэдгийг ажлын хэсгийн төлөөлөл хэллээ.

Өнөөдрийн байдлаар 1,044 хүн хүлээлгийн жагсаалтад байгаа аж.

10:16 2026/04/23

"Гэр бүлийнх нь багадаа гурван гишүүнээс зөвшөөрөл авч байж амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэн суулгана"

Улсын Их Хурал(УИХ)-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 37 гишүүн 2025.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн/
  • Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганаар хэлэлцэж буй эхний асуудлын асуулт хариулт үргэлжилж байгаа юм. Энэ үеэр амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэх талаарх зохицуулалт, хариуцлагын асуудлыг тодрууллаа. 

Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Хариуцлагын асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн хуульд тусгасан байдаг тул уг хуулийн төсөлд тусгайлан оруулаагүй. Харин амьд донороос эд эс, эрхтэн шилжүүлэх тухайд зөвхөн гэр бүлийн гишүүн гэж оруулсан" хэмээсэн юм. Мөн ажлын хэсгээс нэмж "Амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь багадаа гурван хүнээс зөвшөөрөл авна" гэж хариуллаа.

Нэг амьгүй донороос найман хүний амийг аварч, амьдралын чанарыг сайжруулах боломжтой байдаг.
ШУУД ҮЗЭХ: