Тавдугаар сард Монгол Бөхийн Өргөөнд болох барилдааны ХУВААРЬ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа.
- 01-ний Баасан гарагийн 10:00 цагт Жингийн ангиллаар зохион байгуулах Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан,
- 02-ны Бямба гарагийн 13:00 цагт “Бест баззер” шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
- 03-ны Ням гарагийн 10:00 цагт Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат БНМАУ-ын арслан "нахиу" хэмээх Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой 512 бөхийн барилдаан
- 09-ний Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойд зориулсан, БНМАУ-ын начин Лэгшидийн Бандихүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 10-ны Ням гарагийн 13:00 цагт Баянзүрх уулын хишиг улс, аймаг, цэргийн цолтой барилдаан,
- 15-ны Баасан гарагийн 10:00 цагт МҮБХ-ны аравдугаар Их Эе хурал,
- 16-ны Бямба гарагийн 13:00 цагт Даншгийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 17-ны Ням гарагт 13:00 цагт “Алтан Жолоо Групп” ХХК-ийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн уламжлалт барилдаан,
- 23-ны Бямба гарагт 13:00 цагт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- 24-ны Ням гарагт 12:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 30-ны Бямба гарагт 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын Хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит 128 бөхийн барилдаан,
- 31-ны Ням гарагт 13:00 цагт Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын баяр наадмын сорилго улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
