Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар нэн их хуурайшилттай байна

М.Батчимэг, ikon.mn
42 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ЦУОШГ

2026 оны 05 дугаар сарын 19-ний байдлаар Увсын баруун, Ховдын зүүн болон өмнөд, Говь-Алтайн баруун болон өмнөд, Баянхонгорын өмнөд, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Өмнөговь, Дундговийн нутгийн зарим газраар хуурайшилт нэн их байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Их хуурайшилттай: Баян-Өлгийн, Ховд, Дундговь, Дорноговийн нутгийн зарим газраар хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байгаа юм байна. 

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.