Энэ долоо хоногийн Бямба гарагт болох марафоны маршрут

Д.Янжиндулам, ikon.mn
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ долоо хоногийн Бямба гарагт “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт төв талбайгаас эхэлнэ.

Тодруулбал бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ.

Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ.

Мөн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ. Энэ үеэр авто замын хөдөлгөөнийг хаах зохицуулалт хийгддэг билээ.

Марафоны маршрутыг хүргэж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг