Ш.Оюумаа: Нийтийн тээврийн чиглэлд "ма" гэх тэмдэглэгээ оруулсан бол марафонтой холбоотой өөрчлөлт оруулсан гэсэн үг

П.Сайнжаргал, IKON.MN
53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Төв зам дагуу марафон зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд ямар өөрчлөлт оруулах талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын мэргэжилтэн Ш.Оюумаа дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Улаанбаатар марафон 2026 олон улсын гүйлтийн арга хэмжээтэй холбогдуулан томоохон гудамж замуудын хөдөлгөөнд өөрчлөлт орно.

Нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орохоор байна.

  • Энхтайваны өргөн чөлөө,
  • Нарны зам,
  • Дүнжингаравын зам болон босоо чиглэлийн хойноос орж ирж байгаа гудамж зам, урдаасаа орж ирж байгаа гудамж зам, Энхтайваны өргөн чөлөө дагуудаа хаагдах учраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт оруулж, гол чиглэлийн автобуснууд Их тойруугаар явна гэсэн үг.

Их тойруугийн авто замын ачаалал болон зорчих урсгал нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал 06:00-18:00 цагт нийтийн тээврийн чиглэлүүд өөрчлөгдсөн маршрутаар явна. Ингээд 18:00 цагт зам нээгдэхээр үндсэн маршрут руу орно.

Нийтийн тээврийн гар утасны хоёр аппликэйшн бий. Жишээ нь М1 гэвэл "ма" гэх тодотголтой оруулчихна. Улмаар иргэд аппликэйшн дээрээсээ чиглэлээ харж суухдаа тухайн өдөр "ма"-г сонгосон чиглэлүүдэд өөрчлөлт орсон гэж ойлгохоор зохицуулсан байгаа" гэлээ.