ЖАГСААЛТ: Төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах 192 байршлыг тодорхойлжээ
Улаанбаатар хотын төвийн барилгажсан хэсэгт авто зогсоол байгуулах боломжтой нийтийн эзэмшлийн зам талбайн жагсаалтыг батлуулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит VII хэлэлцэхээр төлөвлөжээ.
Өнөөгийн байдлаар авто зогсоолын байршил, ашиглалт, менежмент нь нэгдсэн төлөвлөлт, стандарт, зохицуулалт хангалтгүй байгаагаас нийтийн эзэмшлийн талбайн зориулалт алдагдах, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх явган зорчигчийн аюулгүй байдал болон иргэдийн ая тухтай орчинд сөргөөр нөлөөлөх, түгжрэлийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байгааг танилцуулгад дурдсан байна.
Нийт 192 байршилд тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах жагсаалтыг гаргасан бөгөөд баталсан байршлын нийтийн эзэмшлийн талбайд шинээр газар, барилга байгууламжийн үе шатны зөвшөөрөл олгохгүй байхаар төсөлд тусгажээ.
Тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах гэж буй 192 байршил:
Тогтоолын төсөл батлагдаж, хэрэгжвэл авто зогсоол хайх хугацааг 15-30 хувиар бууруулж, зогсоолын орлогыг 20-40 хувиар нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Харин авто зогсоолын одоогийн нөхцөл байдлын талаар "Их тойруу доторх замаас зайтай зогсоолуудын тал нь буюу 56% төлбөртэй, тээврийн хэрэгсэл байрлуулж болох эсэх нь тодорхойгүй байршлууд олон, зогсоолуудын 93% нь нэг түвшний орон зай ашиглалт багатай ил зогсоолууд" хэмээн тайлбарласан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
