Ч.Төгсдэлгэр: УИД-ийн орчимд их багтаамжийн төлбөртэй, далд авто зогсоолыг хувийн хэвшилтэй хамтарч барина

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын Их Дэлгүүр орчимд явган хүн явах зайгүй автомашин зогсдог.

Уг байршилд далд зогсоол барих талаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "Улсын Их Дэлгүүр орчимд авто зогсоолын хүртээмж мууг хэн бүхэн мэднэ. Их дэлгүүрийн баруун талд 1,400 гаруй м.кв нийтийн эдэлбэр газар дээр автомашинуудыг төлбөргүй зогсоож байна.

Уг байршилд автомашины их багтаамжтай, далд зогсоол төлөвлөх боломжтой гэж харж байна. Далд зогсоол барьснаар оршин суугчид болон явган зорчигчдын ая тухтай байдал хангагдах юм.

Автомашины далд зогсоолыг хувийн хэвшлүүдтэй хамтарч барьж, ашигтай талбайн 20-30 хувьд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгоно.

Архитектор төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, нээлттэй тендер зарлаж, хувийн хэвшлийг дэмжинэ.

Их багтаамжийн далд авто зогсоол нь төлбөртэй байна" гэж мэдээллээ.

Авто зогсоолын төлбөрийг тухайн зам, талбайн тохижилтод зарцуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг