Хойд Солонгосын тамирчид гол зорилгодоо л анхаарна гэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүдийн клубийн Азийн Аваргуудын лигийн хүрээнд хоёр Солонгосын баг учраа таарсан нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан сэдэв болоод буй. Хойд Солонгосын "Naegohyang FC" баг Өмнөд Солонгосын "Suwon FC Women" багийн эсрэг хагас шигшээд тулах юм.

Энэ нь Хойд Солонгосын багийн тамирчид сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа Өмнөдийн нутагт зорчиж байгаа ховор тохиолдол аж.

Өмнөд Солонгосын 200 гаруй орчим идэвхтэн бүлэг энэ тоглолтод зохион байгуулалттайгаар хоёр талыг дэмжихээ илэрхийлээд буй. Тэгвэл "Naegohyang FC" багийн дасгалжуулагч Ри Юү Ил зөвхөн тоглолтод анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Мөн багийн ахлагч Ким Кён Ён "Гэр бүлдээ бахархах зүйлтэй буцахыг хүсэж байна. Эцэг, эх, ах дүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд бүхнээ зориулах болно" гэв.

Уг тоглолтод оролцохоор өнгөрсөн Ням гарагт 27 тоглогч, албаны 12 хүний хамт Сөүлд буусан юм. Тэднийг Өмнөд Солонгосын хоорондын солилцооны хуулиар нутагтаа түр нэвтрэхийг зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: Reuters