ГССҮТ: Хүн өөрийгөө согтсон гэж мэдрэхээс ч өмнө жолоодох чадвар алдагдаж эхэлдэг
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс сэрэмжлүүллээ.
Согтууруулах ундаа жолоодох чадварт хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
Согтууруулах ундаа нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл тархи болон биеийн хооронд дамжих мэдрэлийн дохиог удаашруулдаг бөгөөд хүн өөрийгөө “согтсон” гэж мэдрэхээс ч өмнө жолоодох чадвар алдагдаж эхэлдэг.
Согтуугаар жолоо барих нь:
- Нас баралт
- Тархины гэмтэл
- Нугасны гэмтэл
- Байнгын гэмтэлтэй үлдэх
- Сэтгэл зүйн болон эдийн засгийн урт хугацааны хохирол үүсгэдэг.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихаас сэргийлэх нь зам тээврийн осол, гэмтлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг.
Осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?
- Архи уухаасаа өмнө унаагаа төлөвлөх
- Ганцхан хундага уусан ч жолоо барихгүй байх
- Согтуу жолоочтой хам явахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
