Тавдугаар сарын тэмцээнийг зургаан бөх найман даваатай тэргүүлж байна
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээний 10 дахь өдөр өндөрлөлөө.
Өчигдөр буюу ес дэх өдрийн байдлаар ганцаараа качигоши хийснээр тэмцээнийг өнгөлж байсан озеки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Шодайд унаснаар 8:2 боллоо.
Түүний араас нэхэж явсан таван бөх бүгд давснаар найман даваатай зургаан бөх Дээд зиндаанд тэргүүлж байна.
Харин энэ сарын тэмцээнд өвдөгний гэмтлийн улмаас тааруухан оролцож байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил нутгийн дүү Асахакакүрюү Р.Жамъяантогтохыг давснаар анхны ялалтаа байгуулав.
Тэр ийнхүү дээд зиндаанд 713 дахь даваагаа авснаар ёкозүна асан Харүмафүжи Д.Бямбадоржийн амжилтыг гүйцэн түүхэнд наймдугаарт жагсах боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
