Dell Technologies World 2026-д AI, агентик дэд бүтэц ба enterprise экосистемийн шинэ чиг хандлагууд онцлогдов
Монголын Юнител групп Dell-ийн глобал түншийн экосистемийн танилцуулгад багтлаа
АНУ-ын Лас Вегас хотноо дэлхийн технологийн салбарын тэргүүлэх арга хэмжээ болох Dell Technologies World 2026 үргэлжилж байна.
Энэ жилийн чуулган нь хиймэл оюун ухааныг туршилтын шатнаас бодит бизнесийн дэд бүтэц, үйл ажиллагааны түвшинд нэвтрүүлэх чиглэлд төвлөрч байгаа бөгөөд Agentic AI, AI Factory, hybrid болон secure enterprise architecture, мөн “data-to-action” буюу өгөгдлийг бодит шийдвэр, автоматжуулалт болгон хувиргах хандлагууд гол сэдэв болж байна.
Чуулганы нээлтийн keynote илтгэлийн хүрээнд Dell Technologies-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Michael Dell компанийн глобал технологийн экосистем болон стратегийн түншлэлүүдийг танилцуулсан бөгөөд уг танилцуулгын визуал хэсэгт Монголын Юнител групп албан ёсоор багтсан нь онцлох үйл явдлуудын нэг байлаа.
Юнител групп нь Dell Technologies-ийн албан ёсны түнш бөгөөд дэлхийн хэмжээний уг танилцуулгад багтсан нь тус групп олон улсын технологийн аваргуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгааг илтгэж байна. Ингэснээр Юнител групп нь Google, Microsoft, NVIDIA болон AI салбарын шинэ үеийн лидерүүд болох DeepSeek, Mistral AI-ийн хамт Dell-ийн дэлхийн хэмжээний экосистем, түншлэлийн сүлжээнд нэрлэгдсэн онцлох байгууллага боллоо.
Сүүлийн жилүүдэд Юнител групп нь уламжлалт харилцаа холбооны операторын загвараас дижитал экосистем рүү амжилттай шилжиж, медиа, энтертайнмент, бизнесийн шийдэл болон дижитал үйлчилгээний чиглэлүүдээ эрчимтэй өргөжүүлж байна. Тухайлбал финтек, OTT, үүлэн технологи (Cloud), enterprise шийдлүүд, дата төв, хиймэл оюуны хөгжүүлэлт болон өгөгдөлд суурилсан дижитал платформын чиглэлүүдэд үйл ажиллагаагаа тэлж байгаа нь тус группийг Азийн бүс нутгийн дижитал шилжилтийг түүчээлэгч операторуудын нэг гэдгийг харуулж байна.
Dell Technologies World 2026 арга хэмжээний үеэр ийнхүү харагдсан нь Юнител группийн дижитал дэд бүтэц, технологийн түншлэл болон экосистемийн хөгжлийн стратеги нь олон улсын технологийн орчинтой нийцэж байгааг илтгэсэн үйл явдал боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
