Ухаалаг хөрөнгө оруулалтын систем InvestX хэрэглээнд нэвтэрлээ

СУРТАЛЧИЛГАА
36 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Хөрөнгө оруулалт гэхээр олон хүнд мэргэжлийн мэдлэг, их хэмжээний мөнгө, зах зээлийг өдөр бүр ажиглах шаардлагатай мэт санагддаг. Ямар бүтээгдэхүүн сонгох, хэр их дүнгээр эхлэх, өөрт тохирох эрсдэлийн түвшинг хэрхэн тодорхойлох зэрэг асуултууд хөрөнгө оруулалт эхлэх шийдвэрийг хойшлуулах шалтгаан болдог.

Тэгвэл Ухаалаг хөрөнгө оруулалтын систем InvestX гэдэг нь өөрийн санхүүгийн зорилго, хөрөнгө оруулах хугацаа, эрсдэлд хандах хандлагаа тодорхойлж олон төрлийн бүтээгдэхүүнд, бага дүнгээр, эрсдэлээ тараан байршуулан хөрөнгө оруулах боломжийг олгож буй системийг хэлнэ.

Зөвхөн танд тохирсон хөрөнгө оруулалтын багц

Хөрөнгө оруулалт хүн бүрийн хувьд ижил биш санхүүгийн зорилго, хөрөнгө оруулах хугацаа, эрсдэлд хандах хандлагууд хүн бүрийнх өөр байдаг. Тиймээс InvestX нь хэрэглэгчийг хөрөнгө оруулалтын зан төлөвийн тест бөглүүлж, тухайн хэрэглэгчийн зорилго, хугацаа, эрсдэлийн хандлагад нийцсэн багцыг санал болгодог. 

Ингэснээр хэрэглэгч олон бүтээгдэхүүн дундаас сонголт хийхийн оронд өөрийн нөхцөлд тохирох багцын бүтэц, эрсдэлийн түвшин, бүтээгдэхүүний бүрэлдэхүүнтэй танилцаж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ илүү ойлгомжтой гаргах боломжийг бүрдүүлж буй билээ. 

100,000₮-өөр дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломж

InvestX-ийн багцууд нь дотоодын бонд болон олон улсын ETF зэрэг бүтээгдэхүүнээс бүрддэг. Эдгээр ETF-ийн бүтэц нь олон компани, салбар, дэлхийн зах зээлийг хамардаг тул хэрэглэгч нэг багцаар дамжуулан нийт 1,200 гаруй бүтээгдэхүүнд төрөлжсөн байдлаар хөрөнгө оруулах боломжтой. 

Олон улсын зах зээлд төрөлжсөн багцаар хөрөнгө оруулахад энгийн нөхцөлд харьцангуй өндөр дүн шаарддаг. Тухайлбал, InvestX-ийн багцад багтаж буй олон улсын ETF болон бусад бүтээгдэхүүний бүтцийг тус бүрээр нь бүрдүүлэн хөрөнгө оруулахад ойролцоогоор 30 сая төгрөгийн хэмжээний хөрөнгө шаардлагатай.

Харин InvestX-ээр дамжуулан хэрэглэгч 100,000₮-өөс эхлэн тухайн багцад хөрөнгө оруулж, дэлхийн зах зээлд оролцох эхний алхмаа хийх боломжийг олгож байна. 

Өөрөөр хэлбэл, олон төрлийн бүтээгдэхүүнтэй төрөлжсөн хөрөнгө оруулалтын багцыг InvestX илүү хүртээмжтэй болгож, хэрэглэгч бага дүнгээр эхлэхийн зэрэгцээ эрсдэлийг тараан байршуулан хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүллээ.

зураг
 

Хэрхэн InvestX -р дамжуулан хөрөнгө оруулалт хийх вэ? 

  • Apex Traders апп-д нэвтэрч
  • InvestX цэсийг сонгоно
  • Хөрөнгө оруулалтын зан төлөвийн тест бөглөснөөр багцын саналуудтай танилцана
  • Сонгосон багцын мэдээлэл, нөхцөлтэй танилцан гэрээ байгуулна
  • Багцын тоогоо сонгон мөнгөө байршуулснаар хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ

Та өөрийн зорилго, хугацаа, эрсдэлийн хандлагад нийцсэн багцын мэдээлэлтэй танилцаж, ухаалгаар хөрөнгө оруулалтын эхний алхмаа InvestX-ээр эхлүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

☎ 7588-7500
🌐 www.investx.mn

InvestX — Энгийнээс илүүд тэмүүл 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.