"Монгол Улсын Үндсэн хуулийн эрхзүй" сэдэвт бүтээлд Монгол Улсын төрийн шагнал хүртээлээ

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36  жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулга, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, төрийн байгууллын талаар суурь ойлголтуудын онолын үндсийг нь тайлбарлан таниулж, нийтийг соён гэгээрүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй, хууль зүйн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан "Монгол Улсын Үндсэн хуулийн эрхзүй" сэдэвт бүтээлд Монгол Улсын төрийн шагнал хүртээлээ. 

Шагналыг тус бүтээлийн багийн ахлагч, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан гардан авав.