Монголын Үндэсний бөхөөс ГУРВАН ГАВЬЯАТ төрлөө
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Монголын Үндэсний бөхөөс гурван гавьяат төрлөө. Тухайлбал:
- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0311 ангийн бөх, улсын аварга Сүхбаатарын Мөнхбатыг ГАВЬЯАТ ТАМИРЧИН цолоор,
- Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Пума группийн бөх, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнг ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ цолоор,
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Монголын үндэсний бөхийн улсын тэргүүн тайлбарлагч Цэдэвийн Батнасанг СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор тус тус шагнав.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

