Английн шигшээгийн хамгийн ахмад тоглогч Жордан Хендерсон баг нь Мексикийг хожсоныхоо дараа баяраа хэтрүүлэн тэмдэглээд гэмтжээ
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий ид үргэлжилж буй. Шөвгийн 16-д учраа таарсан Мексик, Английн багийн тоглолт 2:3-аар өндөрлөсөн юм.
Тэгвэл энэ тоглолтод шигшээ баг нь ялалт байгуулсны дараа Английн шигшээгийн хамгийн ахмад тоглогч Жордан Хендерсон баяраа тэмдэглэж дуусаад зарлалын самбар давах гэж байгаад гараа хугалжээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Томас Тухель 36 настай хагас хамгаалагчийг бугуйдаа хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг баталсан байна.
Ж.Хендерсон 2014, 2018, 2022 болон 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2016, 2020, 2024 оны тивийн аваргад оролцсон нэгэн. Англид түүн шиг долоон том тэмцээнд оролцсон тоглогч үгүй.
Энэ жилийн ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сүүлийн тойрогт Панамын эсрэг 84 дэх минутад түүнийг талбайд гаргаснаар дөрвөн ДАШТ-д оролцсон анхны англи тоглогч болж байв.
Одоогоор Хендерсоныг хэдий хугацаагаар гэмтсэн болох тодорхой мэдээлэл гараагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

