ФОТО: Харааны бэрхшээлтэй иргэд сайд Т.Аубакирыг огцруулахыг шаардаж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр Тусгаар тогтнолын ордны гадна талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл цугларав. Тэд Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг Ерөнхий сайд, Монгол Ардын Нам (МАН)-ын дарга Н.Учралаас шаардсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдаад 10 жил өнгөрч байгаа ч бодит амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаад иргэд бухимдаж байгаагаа илэрхийлэв. Мөн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын салбарын зарим дарга нарыг огцруулахыг тэд шаардаж байгаа юм.

Тухайлбал ажлын байр, хүртээмжтэй боловсрол эзэмших эрх бүрэн хангагдахгүй байгаад тэд сэтгэл дундуур байгаа аж. 

Мөн 60 гаруй жилийн түүхтэй хараагүйчүүдийн үйлдвэр, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоохыг оролдож байгаа бусармаг үйлдлээ зогсоохыг салбарын сайдаас хүсэв.

Цугласан иргэдээс гурав нь өнөөдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэв. Сайд Т.Аубакирыг 48 цагийн дотор арга хэмжээ авч, огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ зарласан юм.

ФОТО

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг