Ардчилсан нам орон даяар "Монгол Улсад өөрчилье" гэх үндэсний хөдөлгөөнийг энэ сарын 24-нөөс эхлүүлэхээр болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал (УИХ) дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах талаар шийдвэр гаргасан. 

Мөн "Иргэдийн орлогыг хамгаалах эрчим хүч, түлш шатахууны аюулгүй байдлыг хангах тухай" УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д танилцуулахаар болсон. 

Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл удахгүй Монгол орон даяар үндэсний хөдөлгөөн явуулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ардчилсан нам ирэх долоо хоногийн Даваа гараг буюу наймдугаар сарын 24-нөөс эхлээд Монгол орон даяар ард иргэдээ уриалж "Монгол Улсад өөрчилье" гэдэг үндэсний хөдөлгөөнийг зарлах гэж байгаа. 

Болж, бүтэж буй салбар байхгүй байгаа нь тодорхой. Байхгүй бол бүгдээрээ өөрчилье. Өөрчлөх тодорхой санал шийдлүүдийг гаргая. Үүнийг Ардчилсан нам бодлогын баримт бичгийн түвшинд улс орон даяар олон нийт, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, нам бус иргэд рүү хандаж томоохон өөрчлөлт шинэчлэлийг бодит ажил хэрэг болгосон үндэсний хөдөлгөөний эхлүүлнэ" гэв.