Явган хүний гарцаар давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 7,487 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоон сарын байдлаар явган хүний гарцаар нэвтрэх үедээ давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 7,487 зөрчил бүртгэгдсэн байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Бүжинлхам "Явган хүний гарц бол зүгээр нэг замын тэмдэг, тэмдэглэгээ биш. Явган зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал хэсэг юм.
Зарим жолооч явган хүний гарц руу ойртох үедээ хурдаа бууруулахгүй байх, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх зэрэг зөрчил гаргасны улмаас явган зорчигч бэртэж, гэмтэх осол бүртгэгдсээр байна" гэлээ.
Иймд жолооч та явган хүний зохицуулалтгүй газарт ойртох үедээ хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгч, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

