Х.Тамир: 2026-2027 оны хичээлийн жилээс нэгдүгээр ангид сэтгэл зүрхний боловсролын хичээл орж эхэлнэ
2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл зүрхний боловсролын хичээл оруулахаар төлөвлөснийг өнөөдөр болсон хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх нээлттэй хурлын үеэр зарлалаа.
Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамир "Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн дээр сэтгэл зүрхний боловсролын агуулгаар хөтөлбөр бэлтгэж байгаа. Хичээлийн жилийн дундуур буюу өвлийн амралт дуусаж, гуравдугаар улирлын хичээл эхлэхэд нэгдүгээр ангид орно. Ингэхдээ тусад нь багш бэлдэхгүй. Хичээлүүдэд интеграц хийж, тодорхой цагуудад оруулахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийг бэлдэхэд гадаадын болон дотоодын судлаачдын хамтарсан баг ажиллаж байна.
Цаашид бүх ангийн түвшинд сэтгэл зүрхний боловсрол, сэтгэл хөдлөл, нийгэмшлийн чиглэлээр хандлага төлөвшлийг олгох агуулгыг бий болгоно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

