СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Балж, Байдраг, Хархираа гол болон Лүн орчимд Туул гол үерийн түвшнийг давсан байна
Цаг уурын байгууллагын голын усны түвшний ажиглалтын мэдээллээр өнөө өглөөний байдлаар Хэнтий аймгийн Дадал орчимд Балж гол, Баянхонгор аймгийн Баянбүрд сум орчимд Байдраг гол, Увс аймгийн Тариалан сумын Хархираа гол, Төв аймгийн Лүн орчимд Туул гол үерийн түвшнийг давж үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулав.
Тайлбар: Усны түвшин гэдэг нь тооллын тэнхлэгээс усны гадарга хүртэлх зайг хэлнэ. Тооллын тэнхлэг нь голын ёроолын хамгийн нам дор цэгээс 0.5 метрийн гүнд байрлана. Усны түвшин см-ээр илэрхийлэгдэнэ.
Нийт голуудын усны түвшний талаар мэдээллийг дэлгэрэнгүй харах бол ЭНД ДАРНА УУ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

