Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 93,967 хүүхдийн хүсэлт E-Mongolia системд бүртгэгджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 10-нд авч эхэлснээс хойш одоогоор 93,967 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр илгээгджээ.
Тодруулбал
- хоёр настай 19,530
- гурван настай 23,595
- дөрвөн настай 24,434
- таван настай 26,408 хүүхэд 2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлээд байна.
Бүртгэл наймдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ бүртгэлийг E-Mongolia аппликейшн болон веб системээр дамжуулан илгээхийг Боловсролын Ерөнхий Газар зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

