Нутгийн иргэнийг мөргөж, хөнөөсөн гэх хэрэгт гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ
Баянхонгор аймгийн Бууцагаан суманд нутгийн иргэнийг автомашинаар мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өгөв.
"Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цагийн орчимд “Бууцагаан сум Баянбүрд 4-р баг Богд уулын модны ам гэх газарт том хар тэрэгтэй хүн мал хариулж байгаа хүнийг мөргөөд зугтаасан” гэдэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтаар тус багт суух 32 настай эрэгтэй Э.О-г марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж амь насыг нь хохироож зугтаасан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт шуурхай ажиллаж, гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

