Хичээл эхэллээ: DiGi Pay-тэй бол 25 хувийн хөнгөлөлттэй
ХААН Банкны DiGi Pay-ийн хэрэглэгчид 2026 оны 8-р сарын 20-ны өдрөөс 9-р сарын 20-ныг дуустал хичээлийн хэрэглэл, хувцас, ном дэвтэр зэрэг хэрэгцээт бүхнээ базаахдаа 25%-ийн шууд хөнгөлөлт авах боломжийг бүрдүүллээ.
Урамшуулалд хамрагдах нөхцөл тун энгийн. Та дараах дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ DiGi Pay апп-д холбосон К карт болон TEEN картаар ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр төлбөрөө төлөх үед үнийн дүнгээс 25 хувийн шууд хөнгөлөлт авах юм.
Аяны хугацаанд нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн дээд дүн: 150,000 төгрөг байна. Мөн хөнгөлөлт нь зөвхөн DiGi Pay апп-д холбосон К карт болон TEEN картаар хийсэн гүйлгээнд үйлчлэх бөгөөд биет TEEN болон К картаар худалдан авалт хийсэн тохиолдолд хөнгөлөлт олгохгүйг анхаарна уу.
📲 DiGi Pay TEEN үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?
DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд асран хамгаалагч DiGi Pay аппликэйшнд бүртгэлтэй байх шаардлагатай. Хэрэв DiGi Pay аппликэйшнд хараахан бүртгүүлж амжаагүй бол ЭНД дарж зааварчилгаатай танилцана уу.
💚 Хэрвээ тухайн хүүхэд ХААН Банкны TEEN карттай бол:
- Асран хамгаалагч нь эхлээд өөрийн DiGi Pay аппликэйшнээр хүүхдийн бүртгэлийг үүсгэнэ.
- Үүний дараа хүүхэд өөрийн гар утсан дээр DiGi Pay аппликэйшнийг App Store эсвэл Play Store-оос татан авч, бүртгэлээ баталгаажуулснаар үйлчилгээг ашиглах боломжтой.
- DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгэл үүсгэх зааварчилгааг ЭНД дарж аваарай.
💚 Хэрэв тухайн хүүхэд TEEN картгүй бол:
- Асран хамгаалагч нь Интернэт банкаараа хүүхдэдээ TEEN карт захиална. TEEN карт захиалах зааварчилгааг ЭНД дарж аваарай.
- Үүний дараа дээрх зааврын нэгэн адил DiGi Pay TEEN үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан TEEN картыг 2020 онд Монголд анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаа тус карттай харилцагчдад дансаа өөрсдөө удирдах боломжийг бүрдүүлж, тэдний цахим хэрэглээнд төгс тохирох DiGi Pay TEEN үйлчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр хүүхэд өөрийн TEEN картаа ХААН Банкны DiGi Pay аппликэйшнд холбоод шимтгэлгүй төлбөр тооцоо хийхээс гадна аппликэйшнээ өөрийнхөөрөө бүтээж, өдөр тутмын санхүүгийн хэрэглээгээ илүү ухаалгаар удирдах боломжийг нэг дор бүрдүүлсэн юм. Үүнээс гадна,
- Утасны дугаараар шилжүүлэг хийх
- Гүйлгээний хуулга болон картын мэдээллээ харах
- QR кодоор төлбөр хийх
- Найздаа нэхэмжлэл илгээх
- Стикер, эможи илгээх
- Найздаа бэлэг илгээх
- Виртуал мод тарьж, ургуулах
- Мэдэгдэл хүлээн авах боломжтой.
DiGi Pay байхад хичээлийн шинэ жил илүү хэмнэлттэй! Enjoy everything💚
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

