ALTAN брэнд 1 граммын алтан гулдмайгаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
24 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ALTAN БРЭНД САВЛАСАН АЛТАН ГУЛДМАЙГААР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ СОНГОЛТЫГ МОНГОЛДОО НЭВТРҮҮЛЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй “Тотал Гүрү Хаб” ХХК нь ALTAN брэндийн анхны бүтээгдэхүүн болох 999.9 сорьцтой, 1 граммын алтан гулдмайг худалдаанд гаргаж байна.

ALTAN брэнд нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн хөрөнгөө бодит үнэ цэн бүхий хөрөнгөөр төрөлжүүлэх, инфляцын нөлөөллөөс хамгаалах, урт хугацааны хуримтлал бий болгох боломжийг бүрдүүлэх зорилготой. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын зориулалттай алт, мөнгөн гулдмайг Монголын зах зээлд олон улсын стандартын шаардлагад нийцсэн, зориулалтын хамгаалалтын савлагаатайгаар хүргэхээр болжээ.

зураг
 

0.5 ГРАММААС 1 КИЛОГРАММ ХҮРТЭЛХ АЛТАН ГУЛДМАЙ

ALTAN брэнд нь 0.5, 1, 2.5, 5, 10, 20, 50, 100, 200, 500 болон 1000 граммын алтан гулдмайг үе шаттайгаар худалдаанд гаргахаар зорин ажиллаж байгаа юм.

Харин эхний ээлжид иргэдийн худалдан авах боломж, хэрэглээний онцлогт нийцүүлэн 999.9 сорьцтой, 1 граммын алтан гулдмайн худалдааг албан ёсоор эхлүүлж байна.

Бага жинтэй алтан гулдмай нь иргэдэд их хэмжээний хөрөнгө шаардахгүйгээр бодит алт эзэмших, тогтмол хугацаанд хуримтлалаа нэмэгдүүлэх боломж олгоно. Мөн төрсөн өдөр, хурим, шинэ хүүхэд, төгсөлт болон бусад тэмдэглэлт үйл явдалд үнэ цэнээ хадгалах бэлэг болгон сонгох боломжтойгоороо онцлог юм.

зураг
 
зураг
 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ МӨНГӨН ГУЛДМАЙ

ALTAN брэнд алтнаас гадна 50, 100, 200, 500 болон 1000 граммын мөнгөн гулдмайг стандартын шаардлагад нийцүүлэн савлаж, иргэн болон хуулийн этгээдэд худалдаалахаар төлөвлөж байна.

Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн боломж, хөрөнгө оруулалтын зорилгод нийцүүлэн алт, мөнгөн гулдмайн жин хэмжээг сонгож, хөрөнгөө үнэт металлаар төрөлжүүлэх боломжтой болно.

зураг
 

НАЙДВАРТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

“Тотал Гүрү Хаб” ХХК нь үнэт металлыг худалдах, худалдан авах үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагын хүрээнд явуулдаг.

Байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, мэдээллийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах зорилгоор ISO 9001, ISO/IEC 27001, ISO 45001 стандартуудыг нэвтрүүлсэн.

Эдгээр стандартын хэрэгжилтэд Монголын анхны олон улсын баталгаажуулалтын байгууллага болох MonCertf LLC хөндлөнгийн аудит хийж, “Тотал Гүрү Хаб” ХХК-ийн удирдлагын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцсэн болохыг баталгаажуулан гэрчилгээ олгосон.

Ийнхүү ALTAN брэнд нь хэрэглэгчдэдээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ, мэдээллийн аюулгүй ажиллагаа болон хариуцлагатай үйл ажиллагааг хүргэх сууриа бүрдүүлээд байна.

зураг
 

АЛТЫГ ХҮН БҮРД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОНО

Алт бол цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ хадгалж, үеэс үед өвлөгдөн үлддэг бодит хөрөнгө билээ. Дэлхийн олон оронд иргэд бага жинтэй алтан гулдмайгаар хуримтлалаа эхлүүлж, ирээдүйнхээ санхүүгийн баталгааг бүтээдэг олон улсын туршлага хэдийнээ төлөвшжээ.

ALTAN брэнд энэхүү хөрөнгө оруулалтын соёлыг Монголд нэвтрүүлж, монгол хүн бүрийг 0.5 граммаас эхлэн алтан хөрөнгөтэй болгох зорилготой. Энэ зорилгын эхлэл болгон 999.9 сорьцтой, зориулалтын хамгаалалтын савлагаа бүхий 1 граммын алтан гулдмайгаа худалдаанд гаргаж байна.

Мөн алт худалдан авах, худалдах, хуримтлуулах, хадгалуулах болон биетээр хүлээн авах боломжийг нэг дор бүрдүүлсэн ALTAN аппликэйшн тун удахгүй хэрэглэгчдийн гарт хүрнэ.

зураг
 

Өнөөдөр 0.5 граммаас эхлэх таны алтан хуримтлал цаг хугацааны эрхээр өсөн нэмэгдэж, маргааш гэр бүлийн тань санхүүгийн баталгаа, үр хүүхдэдээ үлдээх үнэ цэнтэй хөрөнгө болж чадна. ALTAN брэнд монгол хүн бүрд хөдөлмөрийн үр шимээ бодит алтаар хадгалж, ирээдүйдээ итгэлтэй хөрөнгө оруулах боломжийг нээнэ.

ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ХӨРӨНГӨЖЬЕ
ALTAN brand
ALTAN bullion
ALTAN showroom
ALTAN app #comingsoon

Вэб сайт: www.altanhurungu.mn
Фэйсбүүк: ALTAN
Утас: 7000-3300

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.