МУГЖ И.Одончимэгт АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээв
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан жүжигчин И.Одончимэгт Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээлээ.
Монголын тайз дэлгэц, хошин урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван кино жүжгийн зохиолыг амжилттай туурвин уран сайхны дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд амилуулан үзэгч олныг соён гэгээрүүлэхэд оруулсан ур чадвар, хөдөлмөр зүтгэл, бүтээлч амжилтыг өндрөөр үнэлж, "Х Түц" продакшны жүжигчин, найруулагч Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэгт Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




