Маргааш Хангайн уулархаг нутаг, Дорнод болон Дарьгангын тал нутгаар аадар бороо орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш буюу долоодугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Иймд мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюул зэрэг цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

