Монполимет группийн үүсгэн байгуулагч Цэдэнгийн Гарамжав ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо

М.Батчимэг, ikon.mn
29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан уул уурхай, геологи, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт байгальд ээлтэй олон улсын дэвшилтэд технологийг нэвтрүүлэн уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гарган хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхэд манлайлж, олон зуун тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан үнэтэй хувь нэмэр болоод үйлдвэрлэл үйлчилгээг бүтээн цогцлоосон хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Монполимет группийн үүсгэн байгуулагч, төр нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжавд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээж Сүхбаатарын одонгоор шагналаа.