Нэгдүгээр хорооллын арын авто замын баруун урсгалыг зургаа хоногийн хугацаатай хаажээ
iKon.MN
Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн засварлаж буй.
Засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаажээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр байрны чанх хойно "Отгон жолоо" жолооны курсийн урд талд /авто замын баруун урсгал/ хөрс солилт суурь хийх тул авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 12-ны 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Иймд иргэд, жолооч нарыг өөр замаар зорчихыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас сануулав.
Харин баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод хаагдах авто зам байхгүйг тодотголоо.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

