Шунхлай холдинг компанийн ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайханд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлж, үндэсний хэмжээний группийг үүсгэн байгуулан олон мянган хүнийг ажлын байраар хангаж газрын тос, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбаруудад үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн дэвшилтэд техник технологи, инновацыг нэвтрүүлж, малчид фермерүүдийн тогтвортой амьжиргаа орлогыг нэмэгдүүлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэн улс эх орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Шунхлай холдинг компанийн ерөнхийлөгч, АПУ хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пүрэвийн Батсайханд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



