"Олимпын өвөө" Ш.Магван 99 насандаа ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх олимпын хөдөлгөөнийг өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн баг тамирчдаа удирдан зохион байгуулахад хөдөлмөр зүтгэлээ зориулан улс эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхөд бодит хувь нэмэр оруулж, Монгол хүний эрүүл мэндийн боловсрол амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ дайчлан ажилласныг өндрөөр үнэлэн Олон улсын Олимпын хорооны Хүндэт гишүүн, Монголын Олимпын түүх судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магванд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



