Б.Бятбямба: Долдугаар сарын 10-нд нэгийн даваа, 11-нд 2-3-ын даваа, 12-ны өдөр 4-10-ын даваа болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр хуралдаад гурван асуудлын талаар шийдвэр гаргаснаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тухайлбал үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулж байгаа юм.

Энэ талаар Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба "Баяр наадмын хөтөлбөрт тааруулж долдугаар сарын 10-ны өдөр зөвхөн нэгийн давааг явуулахаар болсон. Хоёр, гурвын даваагаа 11-ний өдөр, дөрвөөс хойших давааг 12-ны өдөр барилдуулахаар шийдвэрлэсэн. 

Хоёрдугаар асуудал нь гэвэл Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагаас бидэнд албан бичиг ирүүлсэн байна. Допингоор барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн жагсаалтыг бидэнд танилцуулсан. Бөхийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор шийтгэл нь дуусаагүй байгаа бөхчүүдийг бүртгэхгүй. Харин зарим нэг бөхчүүдийн хувьд Үндэсний их баяр наадмын комисс шийдвэр гаргана. 

Гуравдугаарт энэ жил Уяачдын баяр наадам илүү өргөн дэлгэр болно. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 13-ны өдөр 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна" гэв.