ХасБанкны VISA дебит картаа Google Pay-д холбодог боллоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Google pay үйлчилгээнд өмнө нь зөвхөн виртуал Visa карт холбох боломжтой байсан бол одоо ХасБанкны бүх төрлийн Visa дебит картаа холбон дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо хялбар, аюулгүй хийх боломжтой боллоо.

Дэлхийн 80 гаруй оронд, 800 сая идэвхтэй хэрэглэгчтэй Google pay үйлчилгээ нь гар утсаараа ердөө ганц хүрэлтээр (NFC технологиор) төлбөрөө гүйцэтгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, банкны апп руу нэвтрэх, QR код уншуулах, гүйлгээний нууц үг хийх зэрэг олон алхмыг алгасаж, утасныхаа дэлгэцийн түгжээг гарган ПОС төхөөрөмжид ойртуулахад л хангалттай.

Мөн гадагшаа, дотогшоо аялал зугаалга, ажлаар явахдаа бэлэн мөнгө эсвэл картаа хаяж үрэгдүүлэх эрсдэлээс хамгаалагдана.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.