ФОТО: Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд цол, одон медаль хүртсэн ЭРХМҮҮД
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан дараах эрхмүүдийг төрийн дээд цол, одон медалиар шагнав.
- МУГЖ, дуучин Т.Ариунаа Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цолыг хүртлээ.
- Зууны манлай, эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяад АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээлээ.
- "Олимпын өвөө" Ш.Магван 99 насандаа ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.
- Шунхлай холдинг компанийн ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайханд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээв.
Эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.
- Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Т.Ган-Эрдэнэ
- Гавьяат багш цолоор С.Байгальмаа
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Ч.Даваахүү
- Хүний гавьяат эмч цолоор Х.Оюунцэцэг
- Хүний гавьяат эмч цолоор Ц.Лочин
- Гавьяат эдийн засагч цолоор Д.Жаргалсайхан
- Гавьяат эдийн засагч цолоор Ч.Гүнсэн
- Гавьяат дасгалжуулагч цолоор Ц.Мягмарсүрэн
- Гавьяат тамирчин цолоор С.Мөнхбат
- Гавьяат тамирчин С.Билгүүн
- Гавьяат барилгачин цолоор Б.Батболд
- Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ю.Дэлгэрмаа
- Гавьяат малчин цолоор Н.Пүрэвжав
- Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Д.Энхдаваа
- Гавьяат тээвэрчин цолоор Л.Халтар
- Гавьяат жүжигчин цолоор Х.Оюунбилэг
- Гавьяат жүжигчин цолоор Ц.Цэрэнболд
- Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Ц.Төрхүү
- Сүхбаатарын одонгоор Б.Эрдэнэбат
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Жавзан-Орлом
- Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Чинзориг
- Алтан гадас одонгоор Э.Батзориг
- Алтан гадас одонгоор Б.Уранзолбоо
- Алтан гадас одонгоор Ж.Мэнджаргал
- Хөдөлмөрийн хүндэт медалиар Т.Төгөлдөр
- Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Мөнх-Эрдэнийг тус тус шагнав.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

