Зууны манлай, эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяад АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээлээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монголын рок поп урлагт сонсогчдын талархлыг хүлээсэн, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон зуун дууг дуулан амьдруулж өөрийн бие даасан уран бүтээл тоглолтуудаа олны хүртээл болгон залуу уран бүтээлчдийг дэмжин нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд идэвх зүтгэл санаачилгатай оролцож өөрийн дуу хоолойгоо зориулан эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Зууны манлай, эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяад Монгол Улсын ардын жүжигчин цол хүртээлээ.