МУГЖ, дуучин Т.Ариунаа Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цолыг хүртлээ

П.Сайнжаргал, IKON.MN
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан МУГЖ, дуучин Т.Ариунааг Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цол тэмдгээр шагнав. 

Монголын эстрад урлагийн түүхэнд өөрийн өвөрмөц дуу хоолой, авьяас чадвараа дайчлан үе үеийн сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээлүүдийг толилуулж, эх оронч үзэл санаа, үндэсний эв нэгдлийг уран бүтээлээрээ дамжуулан монгол аялгуу, ахуй сэтгэлгээний онцлог бахархлыг магтан дуулж, хөгжмийн алтан сан хөмрөгт нандин өв болгон үлдээж, эх орныхоо нэрийг олон улсад дуурсган ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөөх үзэл санааг хүн төрөлхтөнд тунхаглахад оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн НҮБ-ын элч дууч асан Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаад ийнхүү Монгол Улсын АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртээв.