Японы сүши рестораны хувьцааг АНУ-ын ерөнхийлөгч Трамп худалдан авчээ
АНУ-ын засгийн газрын ёс зүйн алба (U.S Office of Government Ethnics) тус улсын ерөнхийлөгч Дональд Трампын энэ оны эхний улиралд худалдаж авсан хувьцаануудын мэдээллийг олон нийтэд ил болгожээ.
Өнгөрсөн нэгээс гуравдугаар саруудад Трамп хэд хэдэн технологийн аварга компанийн хувьцааг худалдаж авахад олон зуун сая ам. доллар зарцуулсан нь эндээс харагдаж байна.
Тухайлбал хагас дамжуулагч чипийн Nvidia, нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing, мэдээллийн технологийн аварга Microsoft, Oracle зэрэг компаниудын хувьцааг худалдан авчээ.
Уг тайланд мөнгөний хэмжээг нарийвчлан мэдээлдэггүй, тодорхой завсруудаар илэрхийлдэг тул $220 саяас $750 саяын хооронд багтах хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулсан нь харагдаж байгаа юм.
Трампын хөрөнгө оруулсан компаниудаас онцгой нэг тохиолдол байсан нь Японы сүши рестораны сүлжээ эзэмшигч Kura Sushi Inc компани байжээ.
Тэрбээр хоёрдугаар сарын 2-ны өдөр тус компанийн АНУ-д бүртгэлтэй охин компанийн хувьцааг $1 саяас $5 саяын завсарт багтах мөнгөөр худалдаж авсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацаанд үнэт цаас худалдаж авах, зарах, эзэмших эрхтэй байдаг ч үүнийгээ ил тод тайлагнах үүрэгтэй байдаг.
Цагаан ордон дээрх арилжаануудад ашиг сонирхлын ямар нэг зөрчил байгаагүйг баталсан байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
