Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2026 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:22 2026/04/23

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулах учиртай байв.

Гэхдээ эдийн засаг, бизнесийн орчинд чухал нөлөөтэй хуулийн төсөл учраас Ардчилсан Нам талуудын байр суурийг сонсох шаардлагатай гэж үзэн тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

11:40 2026/04/23

Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. 

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нар 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлжээ.

Уг хуулийн төслийг Эдийн засгийн Байнгын хороогоор хэлэлцүүлэхэд дэмжээгүй юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд өмнөх хуулийн төслийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий эсэхийг лавлаж, суурь судалгаануудаа дахин нягтлах, шинэчлэх хэрэгтэй байгааг сануулж байлаа.

Түүнчлэн бизнесийн байгууллагуудын орлого муудаж, зах зээлд тогтож үлдэхэд бэрх болсон энэ цаг үед тэдний эрх ашгийг хамгаалах учиртай Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ) ямар ажлууд хийснийг асуухад "Бизнесийн орчин сүүлийн 10 жилд тогтмол муудсан. Хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа талаар саналаа УИХ-д илэрхийлсээр байдаг ч огт бодлогод тусгадаггүй" гэж байв.