Эцэг эхчүүд яагаад БОАРДИНГ сургуулийг сонгож байна вэ?
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүдийн боловсролын талаарх хандлага мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Хүүхдээ зөвхөн сайн дүнтэй байлгах биш, харин бие даасан, өөрийгөө удирдах чадвартай, ирээдүйдээ бэлтгэгдсэн хүн болгон төлөвшүүлэх нь илүү чухал болжээ. Энэ өөрчлөлтийн дүнд боардинг сургуулийг сонгох хандлага нэмэгдэж байна.
“Боардинг сургууль хүүхдэд тохирдоггүй” гэдэг ойлголт ихэнхдээ “Хүүхдээ хол явуулчихвал яах вэ? “Би л дэргэд нь байх ёстой” гэсэн эцэг эхийн айдас байдаг.
Үнэндээ хүүхэд бол дасан зохицох, өсөх, өөрчлөгдөх хамгийн өндөр чадвартай үе дээрээ байдаг бол харин томчууд бид л түүнийг өөрөөсөө холдуулах сэтгэлзүйдээ бэлэн биш байдаг. Тиймээс асуудал нь “энэ миний хүүхдэд тохирох уу?” биш, харин “би хүүхдээсээ холдоход бэлэн үү?” гэдэг асуулт дээр ирдэг.
Тэнд хэн ч түүнийг орхихгүй, харин өдөр бүр чиглүүлж, хянаж, хөгжүүлж байдаг. Эхний өдрүүдэд бага зэрэг санах, дасан зохицох үе байдаг нь үнэн. Гэхдээ яг тэр процессын дунд л хүүхэд хамгийн том өөрчлөлтөө хийж эхэлдэг. Өөрөө асуудлаа шийдэж сурна, өөрийгөө удирдаж сурна, өөртөө итгэж эхэлнэ. Энэ бол хүүхдийн хувьд гэрээ өөр газарт олж авах боломжтой чадварууд юм.
Хүүхдийг байнга хамгаалж, оронд нь шийдэж, хайрцагт байлгасаар байдаг орчин л хүүхдийн өсөлтийг хязгаарладаг. Тэрнээс боардинг сургуульд тохирдоггүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд өсөхийн тулд гэрээсээ бага зэрэг холдож, асуудлыг өөрөө туулж, бага зэрэг бэрхшээл мэдрэх хэрэгтэй.
Зөвхөн академик мэдлэг олгохоос илүүтэй хүүхдийн орчин, өдөр тутмын амьдрал, зан төлөв, бие даах чадвар зэрэг нь ирээдүйн амжилтад шууд нөлөөлдөг болох нь тодорхой болжээ.
Цонжин Кибер Боардинг сургууль нь сурагчийг зөвхөн хичээл дээр биш, 24 цагийн турш хөгжүүлэх цогц системийг хэрэгжүүлдгээрээ онцлог. Өглөөнөөс орой хүртэл төлөвлөгдсөн хуваарийн дагуу сурагчид хичээллэж, амарч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой орчинд амьдардаг. Энэ нь хүүхдийг цагийн зөв менежменттэй, сахилга баттай, зорилготой хүн болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг ажээ.
Сургалтын хувьд англи хэл, хятад хэл, математик, программ хангамж, график дизайн гэсэн 5 чиглэлээр гүнзгийрүүлсэн хөтөлбөр хэрэгжүүлж, онолыг бодит ур чадвартай уялдуулан заадаг. Үүн дээр Кэмбриджийн олон улсын хөтөлбөр нэмэгдсэнээр сурагчид дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжтой болж байна.
Мөн технологид суурилсан орчин нь тус сургуулийн бас нэг давуу тал. AI, VR, Robotics, Coding зэрэг лабораториудад хичээллэснээр сурагчид үзсэн зүйлээ шууд туршиж, бодитоор ойлгож, бүтээж сурах боломжтой. Ингэснээр хүүхэд зөвхөн мэдлэг хүлээн авагч биш, харин бүтээгч, шийдэл гаргагч болж хөгждөг.
Боардинг орчны бас нэг чухал давуу тал нь хүүхдийн анхаарал сарниулах хүчин зүйлсийг багасгасан явдал юм. Гар утас, цахим хэрэглээ, хотын дуу чимээ зэрэг нөлөөллөөс холдсоноор сурагчид өөр дээрээ төвлөрч, зорилгодоо тууштай ажиллах нөхцөл бүрддэг. Үүний үр дүнд сурагчдын сурлагын амжилт, өөртөө итгэх итгэл, бие даах чадвар мэдэгдэхүйц нэмэгддэг байна. Хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ хамт амьдарч, хамт суралцсанаар харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвар илүү хурдан хөгждөг ажээ.
Эцэг эхчүүдийн хувьд хамгийн чухал асуудлын нэг болох аюулгүй байдал, эрүүл орчин ч бүрэн хангагдсан. Кампус нь 24 цагийн хяналттай, мэргэжлийн багш, ажилтнуудын хяналт дор бүх үйл ажиллагаа явагддаг. Мөн тэнцвэртэй хооллолт, өдөр тутмын дэглэм, биеийн тамир, амралт зэрэг нь хүүхдийн бие махбод, сэтгэлзүйн эрүүл хөгжлийг дэмждэг.
Ийнхүү боардинг сургуулийн давуу тал нь зөвхөн хичээл биш, харин орчин, систем, хандлага дээр төвлөрдөг. Хүүхдийг зөв орчинд байлгаж чадвал боломж нээгдэж, өөрийгөө илүү бүрэн хөгжүүлэх нөхцөл бүрддэг гэдгийг олон эцэг эх ойлгож эхэлжээ.
Цонжин Кибер Боардинг сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн бүртгэл үргэлжилж байна. Суудал хязгаартай тул эцэг эхчүүд эрт бүртгүүлж, хүүхдийнхээ ирээдүйн суурийг өнөөдрөөс эхлэн зөв тавих боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
