Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурлыг дахин хойшлууллаа
Өнгөрсөн жилийн баяр наадмаар найм давснаар улсын гарди цол хүртээд байсан аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн билээ.
Уг асуудлаар Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан юм. Тус хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд анх товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Улмаар өнөөдөр буюу 24-ны 14:00 цагаас эхэлсэн юм.
Н.Өсөхбаярын өргөдлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд арбитрын шүүх хүлээн авсан. Хүсэлт хүлээн авснаас хойш зургаан сарын дотор шийдвэрлэх ёстойг Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа шүүх хурлын төгсгөлд онцоллоо. Тодруулбал долдугаар сарын 14-нөөс өмнө шийдэх шаардлагатайг тэр сануулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
