Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын өргөдөлтэй допингийн маргааныг ирэх сарын 9-нд шийдвэрлэнэ
Өнгөрсөн жилийн үндэсний бөхийн баяр наадмаар найм давж, улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн билээ.
Хориотой бодис хэрэглэсэн гэх асуудлаар түүний цолыг саналыг Баяр наадам зохион байгуулах хорооноос Ерөнхийлөгчид хүргүүлээд байв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 22-ны өдөр зарлигт гарын үсэг зурсан юм.
Тэгвэл аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан.
Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо, Үр дүнгийн удирдлагын багт тус тус холбогдох маргааныг шийдвэрлэх хуралдааны товыг зарлажээ.
Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 9-ний Пүрэв гарагт 10:00 цагт хуралдахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
