Г.Дамдинням: Зэсийн баяжмал тээвэрлэдэг замыг хаасан нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
Оюутолгойн уурхайгаас зэсийн баяжмал тээвэрлэдэг экспортын замыг өнөөдөр өглөөнөөс эхлэн "Эрс Шинэчлэл Хөдөлгөөн"-ий гэгдэх зарим иргэн хаагаад байна.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Ерөнхий сайд Н.Учрал хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хөрөнгө оруулагчийн ажилд саад болж буй энэ хууль бус зүйл хийсэн хүмүүст хариуцлага тооцох үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын даргад өгсөн. ЦЕГ-ын даргатай шууд холбогдон Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хууль бусаар зам хаасныг болиулах чиглэл өгсөн.
Хоёрдугаарт улсын болон орон нутгийн чанартай авто замыг хаах нь хуулийн хариуцлагатай" гэв.
Түүнчлэн "Оюу толгой" ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцээрийн ширээний ард сууж, хууль дүрмийн дагуу шийдэх ёстой болохоос, эзэнгүй улс шиг зэрлэг балмад аргаар шийдэх боломжгүй гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
