"Эм улиас унгарилаа хаях үйл явц 14 хоног үргэлжилнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын гудамж талбайд улиасны унгарил буюу модны цагаан хөвөн хийсэж эхлээд буй.

Энэ нь хэр удаан үргэлжлэх талаар Нийслэлийн Байгаль Орчны Газраас тодруулахад "Улиасны унгарил унах нь 14 хоног орчим үргэлжилдэг. Энэ сарын сүүлээр буюу зургаадугаар сарын 30-н хавьцаа гэхэд дуусна.

Жил бүрийн өдийд эм улиас үр хөврөлөө тараадаг биологийн үзэгдэл юм.

Улиасны унгарил харшил үүсгэдэг шинжлэх ухааны нотолгоо байдаггүй юм билээ. Унгарил хийсэж буй энэ үед иргэд амны хаалт, нүдний шил, малгай өмсөж хамгаалж болно.

Улаанбаатар хотод ургаж байгаа эм улиас модыг тэмдэглэж, хаврын улиралд тайралтыг хийвэл унгарил гарах нь багасдаг" гэлээ.

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас "Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж өдөр тутмын цэнэг усалгаа, модны тайралтыг хийж байна" хэмээв.

Улиас модны унгарилыг багасах олон арга байдаг бөгөөд модыг хэлбэржүүлэх, үүрийг нь огтлох, усаар шүрших нь үр дүнтэй байна.

Харин унгарилыг шатааж болохгүйг анхааруулав. Модны унгарил шатааснаас үүдэж автомашинаа шатаасан тохиолдол хоёр жилийн өмнө гарч байжээ.